Хүрэл медалийн болзол хангах боломжтой тоглолт...

21st June 2024

club logo

Deren FC

image

“Дэрэн” баг Дээд лигийн тэмцээний энэ улирлын 26 дахь тоглолтоо “Улаанбаатар” багтай хийх гэж байна. Өнгөрсөн жилийн лигт “Улаанбаатар” алт, “Дэрэн” мөнгөн медаль хүртсэн. Харин энэ улиралд багууд хүрэл медалийн төлөө ширүүн өрсөлдөөн үзүүлж байгаа юм. 

Багуудын учраа энэ тойргийн онцлох өрсөлдөөн, оргил тоглолт нь байх нь дамжиггүй. Одоогоор “Дэрэн” 47 оноотой 3-р байрт, “Улаанбаатар” 45 оноотой 4-р байрт жагсаж байна.

Хэрэв энэ тоглолтод манай клуб хожих юм бол хүрэл медалийн болзлыг нэг тойргийн өмнө хангах боломжтой юм. Ингэхдээ "Дээд лиг"-ийн тэмцээнд анх удаа хоёр улирал дараалан медаль хүртэж, клубийнхээ шинэ амжилтыг бичих боломжтой хариуцлагатай тоглолт болно.

Сүүлийн 6 тоглолтын дүн:

 • Дэрэн 3:2 Улаанбаатар
 • Дэрэн 0:2 Улаанбаатар
 • Дэрэн 1:0 Улаанбаатар
 • Дэрэн 2:4 Улаанбаатар
 • Дэрэн 1:0 Улаанбаатар
 • Дэрэн 1:5 Улаанбаатар

Энэ улирлын өмнөх 2 учраанд багууд биенээ нэг нэг удаа хожсон. Өөрөөр хэлбэл өнөөдөр энэ улирлын хайнаагаа хагалах төдийгүй медальт байрын эзнийг шийдэж болох чухал тоглолтыг хийнэ. 

"Дэрэн" баг сүүлийн 3 тоглолт дараалан хожсон. Гуравдугаар тойрог эхлээд 7 тоглож 5 хожсон, 2 хожигдсон үзүүлэлттэй байна. Мөн лигт сүүлийн 6 тоглолтоос 5 хожсон амжилттай байгаа юм. Тэгвэл “Улаанбаатар” баг сүүлийн 5 тоглолтод 4 хожжээ. Харин энэ тойрог эхлээд 4 хожиж, 3 хожидсон үзүүлэлттэй байна. 

Багуудад довтолгооны нэгэн онцлох үзүүлэлт байгаа нь сүүлийн 5 тоглолтод “Дэрэн” нийт 21, “Улаанбаатар” 22 гоол оруулжээ. Довтолгоо, хамгаалалт гээд бүх талаараа ширүүн өрсөлдөөнтэй явагдах тус тоглолт 6-р сарын 22-нд буюу энэ бямба гарагийн 19:15 цагт Монголын хөлбөмбөгийн холбооны цэнгэлдэх хүрээлэнд болно.