"Дэрэн" клубийн таван баг Европт...

29th June 2024

club logo

Deren FC

image

"Дэрэн" клубийн баг тамирчид Швед улсад болж буй “PITEA SUMMER GAMES” олон улсын тэмцээнийг амжилттай эхлүүллээ.

Тэмцээнд манай клубээс дасгалжуулагч В.Мөнхжаргал, Г.Зоригт, Ч.Төрболд нарын удирдлагад 4 насны нийт 5 баг оролцож байна. Тодруулбал “Дэрэн” клубийн 10 хүртэлх насны ангиллын 2 баг мөн 11, 12 14 хүртэлх насны багууд тоглож байгаа юм. 

Тэмцээний эхний өдөр буюу 2024.6.28-нд хөвгүүд маань нийт 8 тоглолт хийснээс 6 хожил авлаа. 

DEREN U12 5:4 CLEMENSNÄS IF
DEREN U14 7:0 MORÖN BK
DEREN U11 13:0 ROBERTSFORS IK
DEREN-1 U10 4:1 LICEGAMMELSTADS IF
DEREN-2 U10 3:5 IFK LULEÀ 2
DEREN U12 1:6 FK BOD/GLIMT 2
DEREN U14 3:0 FINNEID IL
DEREN U11 7:0 BEISFIORD IL

Мөн тэмцээний эхний өдөр нээлтийн ажиллагаа болж баг тамирчид маань үндэсний соёл уламжлалаа харуулан оролцлоо. Нээлтийн жагсаалд нийт 16000 орчим тоглогч, дасгалжуулагчид жагссан байна. Тэмцээнд охид, хөвгүүдийн нийт 891 багийн өсвөрийн хөлбөмбөгчид 8-17 хүртэлх насанд ангилал тус бүрээр өрсөлдөж байгаа юм.

Тэмцээний 2 дахь өдөр манай 10 хүртэлх насны 2 баг тус бүр 2 тоглолт хийх бол 11, 12, 14 хүртэлх насны багууд нэг тоглолт хийх хуваарьтай байна.